"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнөөс "Сентерра Гуолд" ХХК-ийн Ноён уулан дахь ашиглалтын лицензийг хүчингүй болгуулахаар захиргааны хэрэг үүсгэсэн тэмцэл үргэлжилсээр байгаа юм.
Тэгвэл энэхүү маргааныг шийдвэрлэрлэх 2016 оны 05 дугаар сарын 19-ний 10 цаг 30 минутад Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.
Удаан хугацаанд маргаан дагуулж буй энэ асуудал удахгүй нэг тийшээ болох юм байна. Ямартай ч эцэг өвгөдийн алтан шарил, түүх соёлын хосгүй үнэт өв хадгалагдаж байгаа Ноён уулаа "ухуулахгүй" гэсэн байр суурин дээрээ нутгийн иргэд хатуу зогсож байгаа. Тэмцлээ ч зогсоохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.
Б.Саран
Сэтгэгдэл