Хилийн боомтууд гурван хоног амарч, өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж эхэллээ.
Тодруулбал, Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр Цагаан сарын баяр тохиож байгаа тул ажиллаагүй юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчиж байна.
Сэтгэгдэл