Хятадын үндэсний шүтээн Хуанжу гэг буюу Жао вэй


 

Жао Вэй (Zhào Wēi)  1976 оны 3 сарын 12-нд төрсөн, Хятадын жүжигчин, поп дуучин юм. Одоо тэрээр 42 настай. Бид түүнийг алдарт цуврал "Хуанжу гэг" олон ангит киногоор нь сайн мэднэ. Телевиз үзэгчид түүнийг англи нэр болох Вики Жао (Vicky Zhao) нэрээр нь дуудах нь элбэг байдаг. Тэрээр Зуун цэцгийн шагнал, Шанхайн кино шүүмжлэгчдийн шагнал, Хуайбиао шагнал, Алтан бүргэд шагнал, Шанхайн кино фестивалийн Алтан бөмбөрцөг шагналуудыг хүртэж байв


Жао Вэй Бээжингийн Кино Академид суралцаж байхаасаа кино төслүүдэд оролцож эхэлсэн байна. Түүнийг алдарт гаргасан дүр нь Тайванийн телевизийн олон ангит Сувдан Гэгэ киноны гол дүр байсан юм. 1999 онд Сувдан гэгэ кино нь дэлгэцнээ гарснаас хойш түүний дуучны карьер эхэлж "Хараацай" (Swallow) нэртэй анхны цомгоо гаргажээ. Жао Вэй нь Шү Жинлэй, Жан Зи-И, Жоү Шүн нарын хамтаар Хятадын "дөрвөн залуу эмэгтэй жүжигчиний нэгд тооцогддог болов.



Жао Вэй нь Хятадын Аньхүй мужийн Вүхү хотод айлын хоёр дахь хүүхэд болон төрж өссөн. Түүний аав Жао Жиахай гэр ахуйн хэрэгслийн зохион бүтээгч мэргэжилтэй, ээж Вэй Чи-Ин багш мэргэжилтэй хүмүүс.
Тухайн үед Жао Вэй хэзээ ч өөрийгөө алдартай болно гэж төлөвлөж байгаагүй, гэдгээ дараа нь тайлбарласан байдаг. "Жүжигчин хүн хөөрхөн байх ёстой, харин би жирийн л хүн гэж боддог байсан" гэжээ. Түүнийг 17 настай байхад Вүхүд кино зураг авалтын баг ирж, Гон Лигийн тоглох Хүа Хүн хэмээх киноны туслах дүрд тоглох хүмүүсийг хайж байхтай нь таарчээ. Энэ кинонд туслах дүрд тоглосныхоо дараа тэрээр төрөлх хотоо орхиж, жүжигчин болохоор шийдсэн байна.



Бээжингийн Кино Академид суралцаж байхдаа Zhao нь "My Fair Princess" буюу "Хуанжу гэг" (1998-1999) цуврал кинонд гэгийн дүрээр "National Eagle" шагналыг хүртжээ. Шилдэг эмэгтэй жүжигчин. Бидний сайн мэдэх тус кино  Зүүн болон Зүүн өмнөд орнуудад урьд өмнө тохиолдож байгаагүй амжилтанд хүрч, 1978 онд эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойш Жао нь эх газрын Хятад улсын анхны "үндэсний шүтээн" хэмээн үздэг болов. 



Р. Цолмон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.