Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзав


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлжээ. 

Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд  “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Иймээс  одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.