Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнд философич, социологич, улс төр судлаач мэргэжлээр эрдэм шинжилгээний ажилтан шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй (доктор бол давуу тал болно),
- Орчин үеийн өрнийн философи, улс төрийн философи, улс төрийн социологийн судалгаагаар мэргэшсэн,
- Судалгааны арга зүй сайтар эзэмшсэн,
- Гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн,
- Багаар ажиллах чадвартай,
- Microsoft хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай,
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (маягт №1),
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар монгол хэл дээр хөрвүүлсэн байх),
- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
- Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт,
- Ажил байдлын тодорхойлолт,
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг,
- Бүтээлийн жагсаалт,
- Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг.
Материал хүлээн авах хугацаа:
2019 оны 03 дугаар сарын 01 хүртэл (ажлын өдрүүдэд)
08:30-17:30 цагийн хооронд
Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Баруун сэлбийн гудамж 15, ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр, 1 давхар, 102 тоот
Холбоо барих утас: 11-330847
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн дурдсан материалыг гүйцэд бүрдүүлж өөрийн биеэр авчирч өгнө үү.
Сэтгэгдэл