"ASIANA AIRLINE" КОМПАНИ ИНЧЕОН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ АВЛАА


"ASIANA AIRLINE" КОМПАНИ ИНЧЕОН-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХ АВЛАА

 

Өмнөд Солонгосын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компанид Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нэмэлт эрх олгох болжээ.  Инчеон-Улаанбаатарын чиглэлд олон жилийн турш Korean Air компани онцгой эрх эдэлж байсан юм. 

Уг чиглэлд нислэг үйлдэхийн тулд  олон компани өрсөлдсөн ч гол өрсөлдөөн "Asiana Airline" болон "Jeju Air", " Eastar Jet" компанийн  хооронд болжээ.
  
"Asiana Airline" компани долоо хоногт гурван удаа Инчеон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ. Харин  "Air Busan" компани долоо хоногт нэг удаа Бусан-Улаанбаатарын чиглэлд нисэхээр болжээ. 
П.ГОО 
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.