Чучхе галт тэрэг: БНАСАУ-ын удирдагчдын дуртай унаа


Дэлхийн хамгийн тансаг галт тэргэнд амтат хоол, сүүлийн техник тоноглол гээд төгс бүхэн бий. Залуу удирдагч Доналд Трамптай уулзахад ахиад хоёр хоногийн зай байна. Умард Солонгосын нийслэлээс Вьетнамын Ханой хүртэл 4.6 мянган  км-ын замыг чучхэ галт тэрэг 60 цагийн дотор туулжээ.

Бордо дарс, сам хорхой ба MacBook

kim1

Хойд солонгосчуудын яриагаар, ардын ардчилсан  улсыг үндэслэгч Ким Ир Сен өөрийн галт тэргээр 368 мянган  км зам туулсны 216 мянган км нь гадаад айлчлалд ноогдож байна.Ким Чен Ирийн үзүүлэлт дэргэд нь даруухан  334мянган км ба 64 мянга нь гадаадын айлчлалынх юм. Гэхдээ тэр  галт тэргэнд эцгээсээ хоёр дахин их аялал хийжээ.

Умард Солонгосын хоёр дахь удирдагч онгоцоор нисэхээс айдаг байсан учир үргэлж галт тэргээр зорчдог байжээ.Эцэг Ким Ир Сены гол вагон нь Зөвлөлтийн  удирдлагын хүлээн авалтын өрөө шиг байсан бол хүүгийнх галт тэрэг орчин цагийн оффис шиг хиймэл дагуулын  холбоотой, MacBookширээн дээр нь байлаа. Вагоныхоо ажлын өрөөнд хоёрдугаар Ким 2011 онд таалал төгссөн гэдэг.

kim2

Ким Чен Ирийн ажлын тасалгаа © Архив Кымсусанскийн Нарны ордны архив

Америкийн болон Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээгээр хоёрдугаар Ким зургаан тансаг галт тэрэгтэй байв.Галт тэрэг  нь хүнд хуягийнхаа жингийн улмаас 60 км/цагаас  илүү хурд үзүүлдэггүй, өөр хоёр галт тэрэгний дунд явдаг байжээ. Эхнийх нь замыг шалгана, сүүлчийнх  нь хамгаалагч, дагалдагч  нарынх .Галт тэрэг станцад ирэхэд бусад  замуудын цахилгааныг таслан хөдөлгөөнийг хаадаг байлаа. Түүнийг 2001 онд Орост дагалдан явсан Константин Пуликовский ярихдаа эмч нарын зөвлөснөөр тэр Парисаас авчруулсан өндөр үнэтэй дарс, амьд хавч зэргийг хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэнэ. Мөн орос, япон, хятад, солонгос хоол захиалах боломжтойн дээр мөнгөн савх хэрэглэдэг байжээ.

kim3

Хэдийгээр  галт тэргийг хуягласан гэдэг ч үнэндээ ажлын болон унтлагын вагон нь л хуягтай байсан гэх. Удирдагчийн хоол ундыг Пхеньянаас онгоцоор зөөж байсан ч нутгийн хоол ундыг амсдаг байжээ. Хабаровскийн нэгэн рестораны талх их таалагдсан учир тэр 20 талх гэртээ илгээхийг шаардсан гэнэ.

kim4

Эцэг  Ким Чен Ирийн галт тэрэг DF0001, хүүгийнх нь DF0002 гэсэн дугаараар хаяглагдсан байна.

kim5

Эцэг, хүү хоёрын ээлжит ажлын айлчлал

Нэг вагонд нь хуягласан Mercedes Benz машин ачигджээ. Бага Ким онгоцоор Ханойд очиж болох байсан ч тэр галт тэргийг сонгов. Учир нь 55 жилийн өмнө  түүний өвөө галт тэргээр Ханойд очсон түүхийг давтахаар шийдсэн байна.Умард Солонгосын удирдагчийн галт тэрэг хоёрдугаар сарын 23-ны оройн 17 цагт Пхеньянаас хөдөлжээ. Дараагийн өдөр нь Нойбай нисэх буудалд Air Koryo компанийн Ил-76 онгоц газардсан байв. Түүгээр аюулгүйн албаны зуугаад хүнийг мөн хоёр авто, тоног төхөөрөмжийг авчирсан байна.

Кимийн  галт тэргэнд зам тавьж өгөх гээд Хятадын хэдэн арван галт тэрэг зогсон хүлээсэн гэж Reuters мэдээлж байна. Тусгай галт тэрэг Вьетнамын Лангшон мужийн хилийн Донгданг буудалд ирсний дараа бага Ким автомашинаар 180 км замыг туулан Ханой хотноо хүрэлцэн очих гэнэ.

Ким  Чен Ун галт тэрэгнээс хоёрдугаар сарын 26-нд буугаад Ханойд очино. Доналд Трамптай тэр  хоёрдугаар сарын 27-28-нд  уулзалтаа хийх ажээ.

Ш.Самбуу

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.