Австралийн хамба лам бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ


Австралийн хамба лам бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогджээ

 

Австралийн католик сүмийн хамба лам Жорж Пелл насанд хүрээгүй хүүхдүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутай нь тогтоогджээ. Тэрбээр ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдсон хамгийн дээд цолтой санваартан болсон байна.

Шүүх 1996 онд Жорж Пеллийг Мельбурн хотын сүмийн өрөөнд найрал дууны хамтлагийн хоёр хөвгүүнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай гэж үзсэн юм. Гэвч тэрбээр уг хэргийг үйлдээгүй хэмээн няцаажээ.  

Пеллд оноосон ялыг лхагва гарагт сонсгох ёстой байсан хэдий ч тэрбээр давж заалдахыг хүссэн өргөдлөө өгсөн байна.

Өдгөө 77 настай Австралийн иргэн Жорж Пелл нь сүмийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан юм. Өнгөрсөн жил болсон шүүх хурлаар тодорхой нэг шийдвэрт хүрч чадаагүй учир шүүх хурлыг хойшлуулж, дахин хуралджээ.

Хоёр дахь удаагийн шүүх хурлаар түүнийг 16 нас хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт болон зохисгүй үйлдэл гаргасан гэх мэт 4 зүйл ангиар буруутгаж, гэм буруутай нь тогтоогдсон байна.

 

ЛОНДОН. /Би-Би-Си/.

МОНЦАМЭ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.