Каталок сүмийн санваартнууд бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байсныг нотлох ноцтой баримтуудыг дэлгэжээ. Энэ талаар "CNN”агентлаг болон "www.washingtonpost.com” сайт мэдээллээ.
АНУ-ын Пеннсилвани мужид үйл ажиллагаагаа явуулах католик шашны сүм хийдийн удирдлагууд зохион байгуулалтайгаар сүүлийн 70 жилийн хугацаанд 300 орчим санваартны бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт гэх хууль бус хэргийг нуун дарагдуулсан болохыг илчилжээ.
Пеннсилвани мужийн Дээд шүүх уг хууль бус ажиллагааг баталсан дүгнэлтийг өчигдөр нийтэд ил болгосон байна. Дээрх санваартнууд хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхээс гадна бага насны хүү, охиныг бэлгийн харьцаанд уруу татсан ноцтой баримтууд багтжээ.
Хуулийнхан 18 сарын турш Пеннсилвани муж дахь каталок сүмүүдэд шалгалт явуулсаны үр дүнд санваартнуудыг БУЛХАЙГ илчлэв.
Мужийн ерөнхий прокурор Жош Шапиро 900 гаруй хуудастай шүүхийн дүгнэлтийг онлайн сүлжээнд байршуулсан байна. "Сүүдэрт халхлагдсан үнэн ил боллоо. Каталок сүмийн удирдлагууд санваартнууд нь насанд хүрээгүй охид, хөвгүүдийг хүчирхийлж, ирээдүйн амьдралд нь хэзээ ч арилахгүй толбо үлдээж байхад удирдлагууд нь хариуцлагаас бултан ам нээгүй. Тэд хүүхдүүдэд туслахын оронд юу ч болоогүй мэт байхыг илүүд үзжээ. Охид, хөвгүүдийг хүчирхийлэн, тамлаж байхад тэдний дээд эзэн бурхан юу ч хийсэнгүй” хэмээн ерөнхий прокурор мэдэгдэв.
Зөвхөн бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртсөн 1,000 гаруй хүүхэд бий гэдгийг тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд олон чухал баримт үрэгдэж, алга болсон учир хохирогч хүүхдүүдийн тоо дээрх тоо баримтаас ч илүү байх магадлалтай. Мөн олон хүүхэд дарамт шахалт, айдсаасаа болж ам нээгээгүй гэнэ.
Хохирогч болсон хүүхдүүд "Өөртэй нь бэлгийн харьцаанд орохоос татгалзах үед ташуураар зоддог байсан”, "Мөн уух зүйлд мансууруулах бодис хийж, хүчирхийлсэн”, Мансуурсан, ухаангүй болтлоо согтсон санваартан над руу дайрсан” хэмээн ярьжээ.
Пеннсилвани мужид гурван сая каталок шашинтан амьдардаг юм. Сүм дотор бага насны хүүхдүүдийг хүчирхийлдэг гэх мэдээлэлд цочирдсон тухайгаа итгэгчид мэдэгдэж, хүчирхийлэл үйлдсэн санваартнуудын нэрийг ил болгохыг шаарджээ.
Вашингтон хотын каталок сүмийн тэргүүнээр 2006 оноос хойш ажилласан Теодор МкКаррик 1970 онд сүмийн тахилчаар ажиллаж байхдаа бага насны хүүд бэлгийн дарамт үзүүлсэн болохыг өнгөрсөн онд тогтоосон билээ. Тэрбээр дээрх дуулианы дараа огцорсон юм.
Ватиканы тэргүүн Францис энэ оны эхээр санваартнуудынх нь нэр холбогдсон дуулианы өмнөөс итгэгч түмнээсээ уучлалт хүссэн билээ. Тэрбээр уг асуудлаар хуулийн байгууллагатай хамтран ажиллахаа хүртэл мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл