ДӨРӨВ ДЭХ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ГАРГАЛАА


ДӨРӨВ ДЭХ ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ГАРГАЛАА

 

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан заамар” ХХК-ийн уурхайд ноцтой осол гарсан. Уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг аврагчид энэ сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг энэ сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдөр 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан.

Харин өнөөдөр буюу 09-ны өдөр дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.