ОХУ-ын Пермь мужийн Соликамск хотын уурхайд гарсан түймрийн улмаас уурхайд үлдсэн найман уурхайчныг аврах боломжгүй болоод байна гэж тус мужийн захирагч Максим Решетников мэдээлсэн. Харин аврах албаныхан тэдний цогцсыг олсон гэж мужийн захирагчийн захиргааны хэвлэлийн албаныхан мэдэгдэв. Мөн мэдэгдэлд дурдсанаар гэсэн ч түймэр унтраах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Үүний өмнөхөн аврах албаныхан уурхайчдыг аврахаар зургаан удаа оролдсон ч түймрийн утаа, халууны улмаас үйл ажиллагаа бүтэлгүйтсэн байна. Мужийн захирагч осолдсон уурхайчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд боломжтой бүх хэлбэрээр тэдэнд туслана гэдгээ мэдэгджээ.Түүнчлэн энэ талаар холбогдох яамдад үүрэг өгсөн байгаагаа онцлов.
Х.Оюунболд /ЗУУНЫ МЭДЭЭ/
Сэтгэгдэл