Замын хөдөлгөөнд жолооч нарыг уур бухимдалгүй оролцохыг уриалж байна


Замын хөдөлгөөнд жолооч нарыг уур бухимдалгүй оролцохыг уриалж байна

 

 


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 523 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 372 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 20 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 2 хүний амь нас хохирчээ.
Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 20 нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Нийслэл хотын хэмжээнд мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг үзвэл тээврийн хэрэгсэл хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчихдөө автомашинуудтай мөргөлдөж, шүргэлцэж осол гаргасан байна.
Иймд жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, 1 хором хүлээж "ТА БИ ТА” гэх зарчмаар хөдөлгөөнд оролцвол аливаа уур бухимдал, стресс, осол үгүй хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 2 жолооч, 3 явган зорчигч осолд өртөж, холбогдсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.