Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Б.Алтантулга нь өнгөрсөн нэгдүгээр сард харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч олныг цочирдуулсан.
Талийгаачийн ар гэрийнхэн хүүхдээ бусдад зодуулж амиа алдсан буюу биедээ хүнд гэмтэл авч амиа алдсан гэж үзэж буй. Харин хоёр удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг "Өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргасныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж, өнөөдөр Батлан хамгаалах яамны гадаа суулт зарлаж, хүүгийнхээ амийг нэхэн суулт хийхээр болжээ. Тэдний гэр бүлийнхийг яамны руугаа нэвтрүүлэхгүй байгаа аж. Тиймээс дараа дараагийн шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл