Сонгуулийн үйл явцтай холбоотой 150 гаруй зөрчил бүртгэгджээ


Сонгуулийн үйл явцтай холбоотой 150 гаруй зөрчил бүртгэгджээ

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцтай холбоотой 151 зөрчил бүртгэгдсэн тухай Украины Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

“11:00 цагийн байдлаар цагдаа нар сонгуулийн үйл явцад гарсан көрчлийн тухай нийт 151 мэдэгдэл хүлээн аваад байна” хэмээн уг мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Иймэрхүү тохиолдлын дийлэнх нь хууль бус суртал ухуулга хийх, хахууль өгөх, саналын хуудсыг гэмтээх, сонгуулийн хэсгээс саналын хуудсыг авч гарахыг оролдох зэрэг зөрчилтэй холбоотой байжээ. Украинд болж буй ерөнхийлөгчийн сонгуульд 39 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.