Саналын хуудсаа хэрхэн бөглөх вэ


Саналын хуудсаа хэрхэн бөглөх вэ

Саналын хуудсаа аль ч талаар нь хийсэн, санал тоолох төхөөрөмж уншина.

Та иргэний бүртгэлийн ажилтнуудад иргэний үнэмлэхээ шалгуулан, хурууны хээгээ уншуулсны дараа саналын хуудас авч, санал өгөх бүхээгт сууна. Саналын хуудсан дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн чээж зураг, овог нэрийг бичсэн байдаг. Сонгогч та өөрийн сонгосон НЭГ нэр дэвшигчийн өмнөх дугуйг дүүргэн будна. Нэгээс олон нэр дэвшигчийн нэрийг дугуйлбал таны саналын хуудас хүчингүй болно. 

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, дээр дурьдсаны дагуу саналаа дахин өгөх эрхтэй болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.