“ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙГАА ХАРУУЛСАН” НАТО-Г ТАРААХЫГ УРИАЛАВ


“ЖИНХЭНЭ НҮҮР ЦАРАЙГАА ХАРУУЛСАН” НАТО-Г ТАРААХЫГ УРИАЛАВ

 

  НАТО дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна, үүнтэй холбоотойгоор тус эвсэл тарах ёстой.

Германы бундестагийн депутат Александр Ной “Die Freiheitsliebe” порталд нийтлүүлсэн өгүүлэлдээ ингэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

НАТО “эзэнт гүрний ашиг сонирхолоо” хамгаалахын тулд л цэргийн хүч хэрэглэж,  ингэхдээ олон улсын эрх зүйн хэм хэмжээг байнга зөрчин, цэргийн мөргөлдөөн дэгдээж байдаг” гэж тэр үзэж байна. Ной, НАТО-гийн 70 жилийн ойг “баяр тэмдэглэх шалтаг биш, харин хэтэрхий оройтойгүй дээр нь алдаагаа  эргэж харах  боломж байсан юм” гэж  Ной бичжээ. 

     Сүүлийн хэдэн арван жилд тус эвсэл “жинхэнэ нүүр царайгаа харуулсныг” тэр тэмдэглээд,  Югославыг бөмбөгдөж, Афганитстанд дайн хийж байгааг  жишээ болгон дурдсан байна.

Одоо НАТО “үзэл суртал, эдийн засгийн ноёлох байр сууриа” алдахаас болгоомжилж, үүнтэй холбогдуулан  зэвсэглэлээ идэвхитэй зузаатгаж, сөрөг төвлөрөл байнга өдөөж байна гэж депутат онцлон тэмдэглэжээ.

“Үүнийг эцэс болгох хэрэгтэй. Тиймээс Герман улс Умард Атлантын эвслээс гарч, улмаар НАТО-г тарааж, оронд нь Оросыг оролцуулан аюулгүй байдлын хамтын тогтолцоо бий болгохыг Зүүний нам шаардаж байна. Ингэхдээ Орос улс зэвсэг хураахыг өөрийн зорилго хэмээн тунхаглах ёстой” гэж Ной төгсгөлд нь бичжээ.

Түрүүнд нь  америкийн “The National Interest” сонин НАТО-г  ЗСБНХУ тарж бутарсны дараа “үхсэн” ч, одоо болтол  бүрэн амь тавьчихаагүй зомбитой  зүйрлэсэн юм. 

 

С.Инда


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.