Эртний Хятадын уламжлалт шашинтай холбоотой нэгэн зүйл тулааны урлагийн суралцагчид Шаолины сүмд байдаг. Бурханы номд шамдан суралцахаас гадна тулааны урлагт бие сэтгэлээ зориулдаг тэднийг бага наснаас нь эхлэн сурган хүмүүжүүлдэг байна.
Тэдний гол шинж чанар нь уран хатан байдал. Тиймдээ ч багаас энэ мэтээр уян хатны дасгал сургуулилт хийдэг аж.
Сонирхуулж хэлэхэд, Шаолины сүм нь Хятадын нэгэн томоохон соёлын өв боловч түүний үүсгэн байгуулагч нь Энэтхэгийн Батуо ламтан юм. Түүний удирдлага дор анхны сүм байгуулагдсан бөгөөд хожим нь энэхүү сүм сургууль болж хувирсан байна.
Сэтгэгдэл