Рентген туяа гэдэг нь 0.01-10 нанометрийн гэрлийн долгионы урттай цахилгаан соронзон туяаны нэг юм. Германы физикч Wilhelm Conrad Röntgen 1895 онд рентген туяаг анх нээж 1901 онд Физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бөгөөд өдгөө энэхүү туяа нь анагаахын ухааны оношлогоо болон судалгаа шинжилгээний салбарт түгээмэл хэрэглэгдэж байна. Бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн эрхтэнүүдийн бүтцийг тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношлогооны шинжилгээ юм. Рентген аппаратын нимгэн хальс хүний нуруун талд байрлах ба маш бага хэмжээний рентген цацраг дамжуулагч камер эсрэг талд нь байрлаж, хүний биед рентген цацраг нэвчүүлдэг. Хүний биеийн эдүүд бүр өөрийн нягтын ялгаанаас хамааран рентген цацрагийг харилцан адилгүй нэвтрүүлдэг.
Рентген зураг авахуулах гэж буй үйлчлүүлэгч өөрийн биед байгаа метал зүйлсийг авах хэрэгтэй. Учир нь эдгээр зүйлс рентген цацрагийн нэвчилтийг хааж шинжилгээний хариу үнэн зөв, тодорхой гарахад саад болно. Үйлчлүүлэгч амьсгалаа гүнзгий аван зураг авч дуусах хүртэл амьсгалаа түгжих шаардлагатай.
Сэтгэгдэл