Амтат мөөгтэй юуцай


Амтат мөөгтэй юуцай

Амтат мөөгтэй юуцай

Орц:
-Амтат бор мөөг
-Юуцай
-Саримс
-Oyster sauce / Хясааны соус
-Ургамлын тос
Хийх арга:
Монгол нарийн ногоонууд гараад сайхан байна шүү. Монгол юуцай салаагаараа шороо ихтэй байдаг тул 1, 1-ээр нь салгаж гүйцэт сайн угаагаарай.
-Буцалж буй халуун усанд давс хийгээд угааж цэвэрлэсэн юуцайгаа хийж 2-3 минут буцалгалгүй сайтар хутгаад шүүж авна. Хэт нялбайтал нь болгохгүйг анхаараарай.
-Хайруулын тавгаа халаагаад ургамлын тосоо хийгээд мөөг болон бяцалсан саримс хийж хуурна.
-Хуурч буй мөөгөн дээрээ oyster соус болон бага зэрэг ус хийж мөөгөө болтол жигнэнэ. Крахмал, давс хийх шаардлаггүй. Oyster соус өөрөө өтгөн соустай болгоно.
-Юуцайгаа өөрсдийн хүссэнээр таваглаад дээр нь соустай мөөгөө асгаад л бэлэн боллоо. Халуун хүйтэн аль ч хэлбэрээр зооглоход таатай, өнгө үзэмж сайтай, амттай;)

 

 

WWW.MISS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.