Болсон явдал


 
2000 оны эхээр Берлинд амьдарч байсан нэгэн найзтайгаа ажил олохоор явлаа. Мань хүн ТУСМА гээд ажилд зуучилдаг нэгэн газар очиж ажил асууж байнаа...

Гайгүй ажлын саналууд байна шүү...Даанч ажлаа сугалаагаар олгодог ажээ..
-Цагийн 10, евро оффист туслах (жич тийм тийм... боловсролтой тэдэн хүн)

-Цагийн 12, барилгийн тусгай мэргэжилтэн ( тийм чиглэлээр сурч байгаа тийм хэлтэй хүн)

-Цагийн 10, барилга дээр хар ажил (ажиллах хүсэлтэй хэн ч болно 10-12 хүн)

-3н цагийн 50евро айл нүүлгэх 5н хүн 

-Цагийн 9,50 Хөлбөмбөгийн талбайн зүлэг суулгах, солих ажил 10-15 хүн

гэх мэт ажлын жагсаалт гарсан байнаа...

Бид 2 сугалаа сугаллаа...Мань хүн хорин хэд ч билээ...Би бүүр 100- гаргаад хэрэг алга...

Ажил дуудаж байнаа... За эхний хамгийн сайн ажлыг 1-5 номер сугалсан хүн аваарай...

Дараагийн ажлыг 6-12 аваарай...тэгээд 13-20 гэх мэт...

За тэгсэн манай найз барилгын ажил авчихлаа... Бусад оюутнууд хичээлийн цагтай давхцаад гээд нээх авсангүй. Би 100 гарсан дугаараа үзүүлтэл авчихдаг байна шд...

Ингээд бид хоёр барилга дээр ажиллах боловоо...

Монголоос ирээд удаагүй цагаан захтнууд африкийн харуудтай мөр зэрэгцээд барилга нүдлээ дээ... Харуудын залхуурал бол арай дэндүү...Бид хоёр хэдий шинэков ч гэсэн ер нь даалгасан бүгдийг нь цагт тухайд чанартай сайн хийгээд явлаа...Нураа гэвэл нураагаад, зөө гэвэл зөөгөөд, цэвэрлэ гэснийг нь цэвэрлээд...Нэг л гэмтэй нь үргэлж хоцорно...Бас хааяа жаахан шарталттай ирнэ...

Сарын дараа дарга нь бидэнд үргэлжлүүлж ажиллаж чадах уу? Өөр Монголчууд байна уу?
гэдгийм. Бид ч уухайн тас зөвшөөрөөд сэвхийсэн 15-н залуу нэг дэх өдөр цуглуулав.

Хүний бичгээр ажиллаж байгаа, хэл ус муутай ч залуус байсаан...хөөрхий...

Ажлыг нь ч ёстой маналзуулсан даа...бүгд Монголд дээд боловсролтой, сайхан ажил төрөлтэй байсан залуус...
Хүний газар цалин хөлсийг нь сайн өгөөд, хариуцлага үүрүүлээд зүтгүүлэхээр яаж махийтал ажиллаж харийн хүмүүсийн бахархал, атаархлыг төрүүлдэг гэдгийг тэгэхэд мэдэрч билээ...Дээд боловсролтой залуус аливаа зүйлийг сурах, цааш нь сэтгэн бодоод хийх талаар бол африк, халтарууд, шинэ оюутнуудаас илүү өөр юм билээ...

Бид 3н сар орчим 2 өөр барилга дээр ажиллахад үргэлж даалгаврыг цагаас нь өмнө чанартай, хурдан хийж шагнуулдагсан...

Одоо Монголоор дүүрэн хужаа нар ажиллаж байна...Тэдний дотор их дээд сургууль төгссөн хүн байдаггүй...Ажлыг зөвхөн амьдрал дээрээс л сурсан, туршлагажсан хужаа нар олон...

Бас юу ч мэдэхгүй хүрздэж л мэддэг нь олон...

Уул нь ЗӨВ бодлого явуулаад Монгол залуусаа бүтээн байгуулалтад ашиглавал, энэ хэдэн сэгсийсэн оюутнуудыг ажлын байраар зундаа хангаад байвал дал мал, автобус унааны мөнгө гэж өлөнтөөд байхгүй л дээ...

Охидууд нь ч гэсэн ажил голохгүй бол зөндөө л ажлын байр байна л даа...

Хүнийг хөдөлмөр, спорт, чин сэтгэл зүтгэл, хайр энэрэл гэдэг зүйл ХҮН болгодог юм шүү залуусаа! Тэрнээс мөнгө, эрх мэдэл, шунал тачаал бол ШУЛМАС болгоно!

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.