Энэ сарын 9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Мандала" хотхоны 13 давхараас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, учир битүүлгээр нас барсан. Тус хэрэгт талийгаачийн найз залуу О.Боргилыг сэжиглэж буй.Тэгвэл О.Боргил нь талийгаачтай танилцахаас өмнө эхнэр, хүүхэдтэй байжээ. Эхнэрээ зодож, хүчирхийлдэг байсан тул салсан байна. Энэ тухайгаа талийгаачаас нууж байсан бөгөөд хамт амьдарч эхэлснийхээ дараа хэлсэн тухай эх сурвалж ярьсан юм.Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр О.Боргил нь өмнө нь зам тээврийн осол гаргаж, хүн дайрч амь насыг нь хөнөөж байжээ. Гэвч тус хэрэгт ял шийтгэл эдлэлгүй өнгөрсөн аж
Эх сурвалж: todnews.mn
Сэтгэгдэл