ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны уулзалт өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод эхэллээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын албан ёсны уулзалт өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод эхэллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны хувьд анх удаа ОХУ-д айлчлал хийж байна. Владимир Путины хувьд Хойд Солонгосын ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийж буй зургаа дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Түүнээс өмнө Ким Жон Унтай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Сингапурын ерөнхий сайд Ли Хсиен Лүүн, Вьетнамын ерөнхийлөгч асан Тран Дай Куан уулзаж байсан билээ.
Хойд Солонгосын удирдагч энэ сарын 24-нд өөрийн хувийн галт тэргэнд зорчин, ОХУ-ын Владивостокт иржээ. Түүнийг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора нар угтан авчээ. Энэ хүрээнд хоёр орны удирдагчид ОХУ болон БНАСАУ-ын хамтын ажиллагааг хэлэлцэхээс гадна Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагааг ярилцах ажээ.
А.Тэлмэн
Эх сурвалж: edition.cnn.com
Сэтгэгдэл