Налайхын шороон замд явж буй машины жолооч нарын анхаарлд...


Налайхын шороон замд явж буй машины жолооч нарын анхаарлд...

Налайхын шороон замд явж буй машины жолооч нараа !!!

Ѳглѳѳ 6:30-7:40, ѳдѳр 11:30-12:40 минутын хооронд хэрвээ та налайхын зам засварт орсонтой холбоотой шороон замаар хѳдѳлгѳѳнд оролцож байгаа бол автобусны буудал дээр зогсож буй хичээлдээ явах гэж буй хүүхдүүдийг /тэр дундаа бага ангийн сурагчдыг/ машиндаа суулгаад дѳхүүлээд ѳгчихѳж байгаарай.
Тэгэхгүй бол том оврын автобуснууд нь урдуур тѳв аймгийн замаар явж байгаа бѳгѳѳд шороон замаар жижиг оврын автобус буюу Asia явж байгаа юм. Тэр нь хүнээ багтааж дийлэхгүй буудал дээрээ зогсохгүй ч юмуу, эсвэл зогслоо гэхэд хүмүүс нь бүгд сууж багтахгүй үлдээд дараагийн автобусыг хүлээх юм. 
Тэр дундаа хүүхдүүд багтах гээд хѳѳрхий хичнээн хичээгээд багтахгүй үлдчихэж байгаа нь ѳрѳвдмѳѳр юмаа. Тэгээд битүү улаан шороон дунд. Хичээлээсээ хоцорчих гээд.
Би хүүхдээ хичээлд нь хүргэж ѳгѳнгѳѳ буудал дээрээс
-Хүүхдүүд л сууна шүү!!! гээд машиндаа багтахаар нь 4-5 хүүхэд суулгаад зам дагуу юм чинь дѳхүүлээд буулгачихдаг.☺ Тэр хүүхдүүд ямар их баярладаг гээч. Нээх хѳѳрхѳн баярлалаа эгчээ гээд. Та бүхэн бас тэгж байгаарай. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.