Монголын эдийн засгийн чуулган өнгөрөгч сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Хоёр өдөр үргэлжилсэн хурлыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэх үед эдийн засагч Л.Наранбаатар түүнрүү оймсоо тайлж шидэн эдийн засгийн алуурчид хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Харин тэрбээр энэ үйлдлээ ялзарсан улс төрчдийг хуучирсан оймс шигээ солих цаг болсон хэмээн тайлбарласан юм. Тэгвэл Л.Наранбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан уртаас урт гомдлыг бичсэн байна.
Сэтгэгдэл