АТГ, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан генерал Б.Хурцыг саатуулан, цагдан хорьж байгаа билээ. Тэгвэл түүнтэй уулзахаар "Монголын Генерал" ТББ-аас хүсэлт гаргажээ.
Тус хүсэлтэд "Монгол Улсад Генерал цол бий болсны 75 жилийн ой, Монгол генералын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461-р ангид саатуулагдаж байгаа хошууч генерал Б.Хурцтай манай байгууллагын төлөөлөл болох Хошууч генерал Н. Адъяасүрэн, хошууч генерал Б. Цийрэгзэн, хошууч генерал Ж. Баатар, хошууч генерал Д. Сандаг, хошууч генерал Д. Чимэд-Юндэн, бригадын генерал С. Эрдэнэ, бригадын генерал Н. Ганболд, бригадын генерал Б. Донъжчинбуу нарыг уулзуулах зөвшөөрөл олгож, манай байгууллагад дэмжлэг үзүүлэхийг хүсье" гэжээ.
Ийнхүү "Монгол Генерал" ТББ-ын төлөөлөл болсон генералууд хорих 461-р ангид саатуулагдаж байгаа Б.Хурцтай уулзах хүсэлтээ ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай сувьектын хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид гаргажээ. Харин тэдний энэхүү хүсэлтийг хүлээн авч, Б.Хурцтай уулзуулсан эсэх нь тодорхойгүй байна.
АРДЧИЛАЛ.МН
Сэтгэгдэл