“Автомашингүй өдөр” ирэх долоо хоногийн бямба гарагт болно


“Автомашингүй өдөр” ирэх долоо хоногийн бямба гарагт болно

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ сарын 18-нд буюу Бямба гарагт болно.

Энэ өдөр Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08.00-18.00 цагийн хугацаанд  автомашингүй бүс болдог.

Мөн марафон олон улсын гүйлт болдог уламжлалтай. "Улаанбаатар Марафон-2019" Олон улсын гүйлт 2019 оны 5 дугаар сарын 18-нд Сүхбаатарын талбайд болно. Бүртгэл 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл явагдах юм байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Тээврийн цагдаагийн албанаас  автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлыг төлөвлөгөөг гаргаж, дуусгаад нийтэд мэдээлэх аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.