Саяхан нэгэн иргэн Улаанбаатараас Ховд аймгийг зорихоор "Аеро Монголия” компанид "тийз” захиалж. Ингэхдээ Ховдод төлбөр төлж, тэднээс тийзээ захиалсан байна. Гэвч 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 05.30 цагт нисэхээр Чингис хаан олон улсын нисэх буудал дээр очсон боловч нэр нь зорчигчдын нэрсийн жагсаалтад байсангүй. "Яав, ийв” гээд учрыг тодруултал, зорчигчийн захиалгыг Улаанбаатараас Ховд бус Ховдоос Улаанбаатар хүрэх нислэгт бүртгэсэн байж таарч. Хариуцлагагүй гэхэд тун хариуцлагагүй энэ үйлдлээс болж нялх хүүхэдтэй бүсгүй хүн цаг хугацаа, эд хөрөнгө/тийзний 175000 төгрөг/, сэтгэл санааны хохирол амслаа.
Орон нутгийн "Аеро Монголия" компаниас хүүхэддээ тийз захиалсан иргэний хэлснээр "Захиалга авсан хүн нь халамцуу байсан. Баталгаажуулах бичиг баримт өгөөгүй. Захиалга нь бүртгэлд орчихсон. Иргэний үнэмлэхтэйгээ очоод л болоо" гэсэн тайлбарыг өгсөн байна.
Гэвч бүртгэл нь эсрэг талдаа бичигдэж, орон нутаг дахь "Аеро Монголия" компанийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс бол явдал чирэгдэл учирчээ. "Аеро Монголия” компанийн зүгээс журамдаа "нислэгийн тийзний төлбөрийг буцаан олгоно" гэсэн заалт байдаггүй хэмээн иргэний гомдлыг хүлээн авахгүй байгаа бололтой юм. Явах чиглэлийг оновчтой бичиж захиалга авч чадахгүй. Эргэлзээтэй бол асуугаад тодруулчих энгийн мэдлэггүй, орон нутгийн иргэдэд ойлгомжтой мэдээлэл мэдээлэл өгчих чадваргүй хүмүүс ажиллуулж, иргэдийг хохироочихоод хэнэг ч үгүй "журам яриад" тайлбар хийж байгаа ийм л авиа компаниуд Монголын нислэгийн салбарыг уруу татаж байна. Ийм хариуцлагагүй байдлыг, бусдаас болж хохирогч болоод байгаа явдлыг яах вэ, М.Зоригт сайд аа?
Үндэстэн.мн
Сэтгэгдэл