Энэ байдал нь Монгол хүний төрөө дээдлэх сэтгэлд сэв суулгах, нөгөөтэйгүүр Монголын ардчиллын талаар дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж байгаад сэтгэл зовниж байна.
АСЕМ-ийн уулзалтуудыг энэ оны 4 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал зохион байгуулах ба Засгийн газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид АСЕМ-ийн уулзалтын үеэр нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулж, зочид төлөөлөгчдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээлгэсэн бөгөөд энэхүү үүргийн хэрэгжүүлэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа болно.
Иймд "Ардчилсан Монгол Улс” хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг хамгаалж, олон улсын итгэл найдварыг хангаж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг мөрдүүлж, хуулиар олгосон бүрэн эрхээ бие даан хараат бусаар хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг хүсч байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Сэтгэгдэл