Трамп байгалийн гамшигт өртсөн америкчуудад тусламж үзүүлнэ


Трамп байгалийн гамшигт өртсөн америкчуудад тусламж үзүүлнэ

 

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байгалийн гамшигт өртсөн хүмүүст холбооны улсын тусламж үзүүлэх тухай зарлигт пүрэв гарагт гарын үсэг зуржээ. Холбогдох мэдээллийг тэрбээр твиттер хуудсандаа тавьсан байна.

 

“Саяхан болсон сүйтгэлт хар салхины улмаас хохирсон америкчуудад туслахын тулд дөнгөж сая зарлиг гаргалаа. Энэ нь фермерийн аж ахуй эрхэлдэг, эдлэн газар эзэмшдэг америкчуудын хувьд, Жоржиа, Флорида, Айова, Небраск, Хойд Каролина болон Калифорни муж улсын хувьд маш чухал. Пуэрто-Рико ч мөн Ерөнхийлөгч Трампыг хайрлах ёстой” гэж тэрбээр бичжээ.

 

Телевизийн “CNN” сувгаар мэдээлснээр, гамшигт өртсөн америкчуудад тусламж үзүүлэхэд 19.1 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Тусламжийг сүүлийн жилүүдэд үер, хар салхи, ойн түймэрт өртөж хохирсон иргэдэд үзүүлэх аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.