Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн Стар Модель”-иор шалгарчээ


Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн Стар Модель”-иор шалгарчээ. Тодруулбал тэрээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмаас уг шагналыг авсан байна. Тэрээр  "Говь" брэндийн нүүр царай ажээ.

Т.Оюун-Эрдэнэ дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч цугласан “Гиннесийн ном”-д бүртгүүлэх загварын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон дөрвөн загвар өмсөгчийн нэг болж байв. Испани улсын Мадрид хотноо дөрөвдүгээр сарын 5-6-нд болсон уг томоохон наадамд "Uilen couture" брэндийн дизайнер Б.Золзаяа, топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нар нэг баг болон оролцсон юм.

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.