Хууль бусаар худалдаалагдсан зааны соёо, ясыг устгажээ


 

Камеруны нийслэл Яунде хотноо хууль бусаар худалдаалагдсан 2000 орчим зааны соёо болон ясыг шатаан, устгалд оруулсан байна. Тус улсын эрх баригчдын хэлж байгаагаар энэ удаагийн арга хэмжээ нь Африкийн түүхэн дэх хамгийн томоохон хэмжээний устгал болсон гэжээ. Гал тавих эхлэлийг НҮБ дахь АНУ-ын элчин сайд Саманта Пауэр, Камеруны албаны хүмүүсийн хамтаар явуулсан байна. Энэхүү устгалын арга хэмжээг амьтны гаралтай бараа бүтээгдэхүүний хууль бус наймааны эсрэг тэмцэлд ялалт байгуулсныг билэгдэн зохион байгуулсан байна. Камеруны албаныхны мэдээлснээр устгалд оруулж шатаасан зөвхөн зааны соёоны хэмжээ гэхэд 3.5 тонн хүрсэн гэжээ. Төв Африкийн бүс дэх зааны тоо толгойн хэмжээ 2002 оноос 2012 оны хооронд 67 хувиар буурч, хорогдсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.