Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт мониторингийн албанаас хороодын үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх зорилготой хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг нь 2019 оныг Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болон Баянзүрх дүүргийн “Инээмсэглэн угтах жил”-ийн хүрээнд зохион байгуулагдсан байна.
Тус хэлэлцүүлгийг өрнүүлснээр иргэдэд төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй хороодын албан хаагчдийн ажил үүргийг эрчимжүүлэх, мэдээллээр хангаж харилцан туршлага солилцох чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болсон юм.
Түүнчлэн энэ үеэр Хяналт мониторингийн албанаас дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны эхний улирлын тайлан болон дүүргийн энэ оны дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлт, дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн үнэлгээг тус тус танилцуулсан байна.
Дашрамд, тус хэлэлцүүлгийн хорооддоо “Сайн туршлага хуваалцая” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан хороондоо камержуулалтыг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлагаа солилцсон юм. Харин дүүргийн 11 дүгээр хорооны сайн туршлагатай энэ сарын 20,21-ний өдрүүдэд танилцахаар болсон байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл