Н.Алтанхуяг, З.Энхболд, Сү.Батболд, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нар бүгд хууль бус гишүүд үү


Улс төрийн намууд өнгөрөгч долоо хоногт Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгч сонгуульд оролцохоо зарласан ч намын жагсаалт болон тойрогт нэр дэвшигчдээ эцэслэн батлаагүй байгаа юм. Тухайлбал, МАХН-ынхан өнгөрөгч бямба гарагт Бага чуулганаа хийж нэр дэвшигчдээ эцэслэн баталсан ч нийтэд ил зарласангүй. Харин АН-ынхан бямба гарагт мөн л ҮЗХ-ны хурлаа хуралдуулж нэр дэвшигчдийн асуудлаа ярилцах байсан ч хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

МАН Бага хурлаа хийж мөн л хэн хаана нэр дэвшихээ эцэслэх учиртай ч өнөөдрийг хүртэл ажин түжин байгаа юм. УИХ-ын болон бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсээ зарлах хуулийн хугацаа дуусахад цөөхөн хэдхэн хоног үлдчихсэн ийм үед намууд чухам ямар шалтгаанаар нэр дэвшигчдээ зарлахгүй нууцлаад байгааг олон талаас нь хардаж буй. Нэгдүгээрт, зарим нам эвсэл энэ сарын 29-нөөс өмнө эвсэх, нэгдэх асуудлаа эцэс болгосны дараа хамтран тойрог, жагсаалтаа хувааж авах тохироо явж байгаа.


 

Сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн заалтыг эрхэм гишүүд санаатай мартаж орхисноор хуулийг хэзээ ч өөрчлөх боломж бий болсон. Тэр дундаа өнгөрөгч баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын 76 гишүүний 28-ыг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийн 21 зүйлийн хоёр дахь заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан билээ.
Тухайлбал, МАХН-ынхан эвсэх тухай яриагаа МАН-тай үргэлжлүүлэх уриалга гаргасан учраас аль нам эвсэлтэй тохироо хийх вэ гэдгээ эцэслээгүй гэсэн үг. Хоёрдугаарх шалтгаан нь хамгийн чухал буюу парламентад суудалтай болон суудалгүй намуудын анхаарлын төвд ороод буй Цэцийн шийдвэр юм. УИХ-ын намрын чуулганаар баталсан Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад байсан ээлжит сонгууль болохоос 180 хоногийн өмнө Сонгуулийн хуулийг өөрчилнө гэсэн заалтыг эрхэм гишүүд санаатай мартаж орхисноор хуулийг хэзээ ч өөрчлөх боломж бий болсон. Тэр дундаа өнгөрөгч баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар УИХ-ын 76 гишүүний 28-ыг намын жагсаалтаар сонгох нь Үндсэн хуулийн 21 зүйлийн хоёр дахь заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарсан билээ.

05 дугаар дүгнэлтийг гаргасан шалтгаанаа Цэцийн гишүүд Үндсэн хуульд заасан "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн зүйл заалттай зөрчилдөж байгаа учраас хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, чөлөөтэй шууд сонгох эрх нь намын жагсаалтаар орж ирэх 28 хүнд үйлчлэхгүй, шууд сонгох эрхээ эдэлж, эдгээр 28 хүнийг дугуйлж дэмжиж дугуйлаагүй гэдэг утгаараа намын жагсаалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзжээ.

Иргэн Ц.Намсрайгийн энэхүү гомдлыг Цэц хүлээж авснаар улс төрийн намууд Цэцийн шийдвэрээс шалтгаалан тодорхойгүй байдалд ороод байгаа юм. Тодруулж хэлбэл, Цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авч, намын жагсаалтыг байхгүй болгох эсэхээс хамаарч, намууд нэр дэвшигчдээ бүгдийг нь тойрогт зоох уу, эсвэл жагсаалтад эрэмблэх үү гэдгээ эцэслэн шийднэ гэсэн үг. Тиймээс улс төрийн намуудын нэр дэвшигчид УИХ-ын гаргах шийдвэрээс болж хүлээлтэд оржээ. УИХ-ын мягмар гарагт хуралдах Төрийн болон Хуульзүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд ҮХЦ-ийн 05 дугаар дүгнэлт багтжээ. Харин лхагва гарагт чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудалд тусгаж өгснөөр УИХ эцсийн шийдвэрээ лхагва гарагт гаргана гэсэн үг. Ингэснээр пүрэв, баасан гарагт намууд нэр дэвшигчийн асуудлаа эцэслэх боломжтой юм.
 

Цэцийн дүгнэлт хэн нэг улстөрч, нам эвсэлд үйлчилсэн үү

 
Нөгөө талаар улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН-ын захиалгаар Цэц ийм шийдвэр гаргалаа гэх хардлага байгааг ч нуугаад яах вэ. Өмнөх дөрвөн жилд УИХ-ын гишүүд дуу нэгтэйгээр Сонгуулийн хуулиа өөрчилж, холимог системийг оруулахдаа Монгол Улс нэг шинэ алхам хийлээ. Сонгох, сонгогдох эрхийнхээ хувьд шинэчлэл хийж чадлаа хэмээн олон улсад зарласан. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо олон улсад үнэлэгдэж, эрс шинэчлэл хийж чадсан гэдгээрээ бид олон улсаас шагнал хүртэл авч байсан.

Гэтэл ямар шалтгаанаар урагшаа нэг алхсан шинэчлэлээсээ ухарч, Цэц дөрвөн жилийн дараа Үндсэн хуультай зөрчилджээ гэдэг шийдвэр гаргав гэдэг нь олон талаар сонирхол татаж буй юм. Хамгийн сонирхолтой нь иргэн Ц.Намсрайгийн энэхүү гомдлоос өмнө буюу 2016 оны нэгдүгээр сарын 11-нд "Шударга ёс” бүлгэмийн тэргүүн Г.Баярсайхан намын жагсаалт нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь заалт буюу чөлөөтэй шууд сонгох эрхийг хангаж чадахгүй байна учраас УИХ-ын гишүүн бүх ард түмний элч мөн гэсэн заалттай зөрчилдөж байна гэсэн утга бүхий гомдлыг гаргаж байжээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын гарын үсэгтэй маргаан үүсгэхээс татгалзсан тухай албан бичигт УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн дээрх заалт нь УИх-ын гишүүний ард түмний элч байж, нийт иргэн улсын эрх ашгийг эрхэмлэн баримтлахад харшлаагүй учраас маргаан үүсгэх боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа юм. Энэ шийдвэр ердөө л гуравхан сарын өмнө Цэцийн гаргасан шийдвэр. Гэтэл гурван сарын дараа Цэц энэ нь Үндсэн хууль зөрчжээ гэсэн шийдвэр гаргаж, өмнөх шийдвэрээсээ ухарсан гэхээр хэн гэж улстөрчийн, ямар нам эвслийн нөлөө орсон бэ гэж хардахаас өөр аргагүйд хүргэж байгаа юм. Үнэхээр л өөрчлөх ёстой байсан бол өнгөрсөн дөрвөн жилд, эсвэл Г.Баярсайхан гэж иргэний гомдлыг хүлээж аваад л гаргах учиртай байв. Сонгуулийн ирц идэвх улам бүр буурч, улс төрийн хоёр том хүчинд итгэх иргэдийн итгэл улам бүр буурч байгаа.
Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах эсэх л энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв болж хувираад байна. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан тохиолдолд өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сууж байсан 28 хүнийг УИХ-ын гишүүн гэж тооцох уу, өмнөх хийсэн шинэчлэлээсээ ухрах шалтгаан юу байсан бэ гээд маш олон эргэлзээгүй асуудал бий болно.

Эсрэгээрээ боловсон хүчний чадавх байхгүй атлаа зөвхөн гуравдагч хүчин гэх, эсвэл ганц лидер улстөрчөөр танигдсан намууд жагсаалтын далбаан дор орж ирж төрийг бодлогыг "самарч” байгаа учраас хоёр том нам Цэцийн гаргах шийдвэрээр тохироо хийлээ гэж хардахад хүргээд байна. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд намын нэрээр суудал авч байсан бусад жижиг намуудын хувьд ирээдүй нь бүрхэг болж, шат шатны сонгуульд суудал авах боломж буурна. Харин намын нэрээр бус тойрогт нэр дэвшигчдээ явуулсан хоёр том нам жагсаалтын 28-ыгаа эвтэйхэн хувааж, ирэх сонгуулийн дараа эвсэл байгуулан ажиллах тохироонд хүрэх нь тодорхой байгаа юм.


Тиймээс Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах эсэх л энэ долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв болж хувираад байна. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан тохиолдолд өмнөх дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сууж байсан 28 хүнийг УИХ-ын гишүүн гэж тооцох уу, өмнөх хийсэн шинэчлэлээсээ ухрах шалтгаан юу байсан бэ гээд маш олон эргэлзээгүй асуудал бий болно. Хууль бус гишүүдтэй УИХ-ын дөрвөн жил баталсан хууль, гаргасан шийдвэр бас хууль бус байх уу гэх мэтээр ярих, хэлэлцэх, асуудал хөндөх сэдэв бишгүй олон гарч ирэх учиртай. Тиймээс хоёрхон намын тохирооноос болж, өмнө ярьсан хэлснээсээ ухарч Цэц тоглоом шиг шийдвэр гаргаж байгаадаа дүгнэлт хийх цаг нь болжээ. Намын жагсаалт хууль бус уу гэвэл тийм.

Гэвч одоо өөрчлөх цаг нь биш. Тэр тусмаа сонгууль дөхчихсөн ийм эргэлзээтэй үед Сонгуулийн хуулиа дахиад эргэж өөрчилнө гэдэг жижиг намуудын боломжийг хааж, хоёр том намд л боломж олгож байгаа явдал юм. Намын жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг ч иргэдээс санал авах байдлаар бүсчилж нэр дэвшүүлэх боломжтой гэдгийг хуульд тусгаад өгчихсөн байгаа. Энэ заалтаа хэрэгжүүлээд явчихвал адилхан л ард түмний элч болох учиртай юм. Урагшилсан амжилтаасаа ухрах шалтгаан намуудын тохироо гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна, улстөрчид өө. Хэдхэн намын тохирооноос болж шинэчлэл хийсэн гэх нэр хүндээ алдах шаардлага байгаа гэж үү.

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.