"Хааны эрэлд-2019" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа эмнэлгийн сургалт, дадлага, тусламж үйлчилгээ


Сүүлийн гурван жилийн байдлаар “Хааны Эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцогчдын тоо өсч байгаатай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах олон улсын цэргийн алба хаагчдын тоо өссөөр байна. Статистик үзүүлэлтээр “Хааны Эрэлд” сургуульд оролцож байгаа 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчдын 70 орчим хувьд нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ. Эдгээрийн дунд амьсгалын зам, ходоод гэдэсний хямрал, гэмтэл бэртэл зэрэг эмгэгүүд элбэг байгаа юм. Энэ жилийн тухайд “Хааны Эрэлд” сургуульд оролцогчдын тоо 40 гаруй хувиар нэмэгдэж өргөтгөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүрэн тоноглосон цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг дэлгэн ажиллуулж байгаагаараа онцлог.
Мөн сургуулийн хэмжээнд Монгол Улс, АНУ, Израйл, Солонгос, Канадын эмч, мэргэжилтнүүдтэй хамтарсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмнэлгийн шаталсан тусламжийг үзүүлж байна. Үүний үр дүнд бэртэж гэмтсэн цэргийн алба хаагчдыг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэх шаардлагаггүй болжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын хээрийн эмнэлгийн бүрэлдэхүүнд хамрагдаж байгаа 70 орчим хувь нь БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх цэргийн багийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн юм.






Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.