Д.Тамара эмээ “80 саяын уналт” нэвтрүүлэгт оролцжээ


 
Хоёр сар гаруйн  өмнө олон нийтийн сүлжээнд Эрдэнэ Цолмон фэйсбүүк хаягтай нэгэн залуу 78 настай эмээгээ "Боловсрол суваг” телевизийн "50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, олон нийтээс тусламж хүссэн юм. Түүний эмээ насаараа хөдөө мал малласан малчин бөгөөд зав л гарвал уран зохиолын ном уншиж, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэж, үгийн сүлжээ бөглөдөг аж. Тиймээс эмээгийнхээ хүслийг биелүүлж "50 саяын уналт” нэвтрүүлэгт оролцохын тулд хэрэглэгчдээс тус  нэвтрүүлгийн хамт олныг хартал шейр хийхийг гуйсан юм. Үүний дүнд 9800 гаруй хүн шейр хийсний ачаар эмээгийн хүсэл биелэхээр болсон билээ. "Боловсрол суваг” телевиз Д.Тамара эмээгийн хүсэлтийг хүлээн авч, "80 саяын уналт” нэвтрүүлгийнхээ анхны дугаарт оролцуулжээ. Энэхүү нэвтрүүлгийг та бүхэн энэ сарын 27 буюу лхагва гаригт хүлээн авч үзэх боломжтой юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.