НМХГ: Хоносон хуушуур худалдаалах гэж байжээ


НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа талаар бид мэдээлсэн. Тус шалгалтаар өнөөдрийн байдлаар Төв Цэнгэлдэх хүрээлэнд- зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй таван иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ. Мөн нэг ААН-ын муудсан 5 кг хонины махыг хурааж устгасан байна. Мөн 7 ААНБ, 2 иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, 1 иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хураажээ.

Харин Хүй долоон  худагт зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 6 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй 5 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байна. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн архи-32 ш, пиво 25 ш хураан авчээ. Мөн нэг ААН хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруусан аж. Түүнчлэн 17 ААН ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, 0.0035 мм-ээс доош 414 ш нийлэг гялгар уутыг хураан авсан байна. Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Мөн 10.9 кг хуршиж, хальс нь ногоорсон махыг хураан устгасан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.