С.САРУУЛ
Сибирийн түймрийн тархалт нэмэгдэж Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртч гурван сая гектар талбайг хамраад байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа гэнэ.Түймрийн утаа Новосибирск, Екатеринбург, Томск, Кемерово хотуудыг бүрхсэн бол өнөөдөр Улаанбаатар, цаашлаад АНУ, Канадын чигт нүүжээ. Түймэр шатаж байгаа газрууд нь хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахгүй удсаар ийм байдалд хүрсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгааг онцолжээ. Харин Сибирийн тайга ургамал, амьтантайгаа шатаж буй элэг эмтрэм төрх бүхий зураг харсан иргэд харамсч буйгаа илэрхийлсээр байна.
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл