Нэг фунт стерлингээр авч байсан ном 28.5 мянган фунт стерлингээр зарагджээ


Хэвлэлтээс гарахдаа хэд хэдэн алдаатай байсан Харри Поттерын тухай ном Их Британид болсон дуудлага худалдаанд 28.5 мянган фунт стерлингээр зарагджээ. Харри Поттер хийгээд тус номын зохиолч Жоан Роулингийн төрсөн өдрийг тохиолдуулан уг дуудлага худалдааг явуулжээ. Ид шидтэн хүүгийн тухай өгүүлэх цуврал номын нэгдүгээр боть буюу 1997 онд хэвлэгдэж байсан “Харри Поттер ба философийн чулуу” нэртэй ном нь “Bloomsbury” хэвлэлийн газраас 500 ширхэг хэвлэгдэн гарахдаа хэд хэдэн алдаатай гарч байсан аж. 

Дуудлага худалдаанд тавигдсан энэхүү номыг 54 настай нэгэн иргэн 20 жилийн өмнө худалдан авахдаа 1 фунт стерлинг төлж байсан гэнэ. “Итгэмээргүй юм. Хэзэээ нэгэн цагт энэ номыг үнэд хүрнэ гэж боддог байсан хэдий ч миний ном ийм үнэд хүрнэ гэж төсөөлж байсангүй” хэмээн тэрбээр ярьжээ.  

Э.Аянзаяа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.