Цаг агаартаа тохируулж "халаалтаа хязгаарлая"


Цаг агаартаа тохируулж "халаалтаа хязгаарлая"

 

Эрс, тэс уур амьсгалтай монголчууд бид өвөлдөө хэт даарч, зундаа хэт халдаг улс. Энэ жилийн өвөл их цастай хүйтэн байх тухай чих дэлсэх боллоо. Үүнээс өмнө энэ сарын сүүлээр цас орж, цочир хүйтэрнэ гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга өвөлжилтийн бэлтгэл ажлыг тайлагнах үеэр онцлон дуулгасан. 

Өдгөө намрын налгар өдрүүд биш сэрүүхэн хүйтэн байгааг хүн бүр анзаарч байгаа биз ээ. Гэтэл халаалтаа өгөх болоогүй байдаг. Бага балчираасаа эхлээд настангууд гэртээ даарч сууна. Цаг агаартаа тохируулж "халаалтаа хязгаарладаг" болмоор байна. Хавар цас ороод хүйтэрч байхад ганцхан хоногоор сунгаад халаалтыг хаачихсан. Уг нь халаалтаа өөрсдөө тохируулж авч болно гэж мэдэгдсэн ч түүнийг нь мэдэх эзэн олдоогүй. Дөнгөж төрсөн нярайтай айл өрх бороотой хүйтэн өдрүүдэд халаалтаа авчихмаар байдаг гэдгийг энд онцлоё. Жоохон л даарчихвал бага насны хүүхдүүд ханиад хүрчихдэг. 

Орон сууцны халаалтыг ирэх сарын  15-наас, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгдөг. Хэрвээ цас их орж, цочир хүйтэрвэл иргэд даараад бээрээд сууж байх бололтой.

-Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтэрнэ-

2019 оны долдугаар  сарын сүүлийн хагас, наймдугаар сарын эхний 10 хоногт нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орлоо. Тунадасны нийлбэр хэмжээг авч үзвэл, хамгийн их тунадас Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булганы хойд, Хөвсгөлийн зүүн хойд, Архангай Өвөрхангайн зааг нутгаар, Дорнодын зарим сумдад 105-181 мм хур тунадас орсон.

Энэ хугацаанд ихэнх нутгийг хамарсан 14 удаагийн мөндөр орсон байна.  Наймдугаар сарын 24-26 болон 28-31-нд ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын эцсээр уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр агаар хөрсөнд цочир хүйтрэх төлөвтэй байна. Есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байна” гэсэн юм.

Мөн тэрбээр есдүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг олон жилийн дунджаас сэрүүн, Дорнодын өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим температуртай байх нь. Өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээ наймдугаар сарын 25 гэхэд гарч дуусдаг. 

Сүүлийн жилүүдэд Хойд туйлын хүйтэн агаарын урсгал есдүгээр сарын дунд үеэр манай орныг дайран өнгөрдөг болсноос үүдэн энэ үеэр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, газар тариаланд сөргөөр нөлөөлдөг болоод байгаа. Энэ жилийн хувьд Хойд туйлын хүйтэн агаарын цөмрөл есдүгээр сарын сүүлийн хагаст тохиож болзошгүй байгааг онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ хавар арай эрт дулаарч, анхны бороо олон жилийн дунджаас эрт орж, борооны улирал мөн хэд хоногийн өмнө эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр, ихэнх гол мөрд үерийн түвшинг даваад байна. Цаашид тунадас байгалийнхаа жамаар бага зэрэг буурах боловч, намрын саруудад олон жилийн дунджаас арай ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй байна. Ес, аравдугаар сард үе үе нойтон цас орж, цочир хүйтрэх, цасан болон шороон шуурга шуурч ургац хураалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааралдаа авна уу. Арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд нийт нутгаар тогтвортой цасан бүрхүүл тогтсон байх төлөвтэй байна. Цас цаашид хайлахгүй нэмэгдэх, өвлийн турш нэлээд зузаан цасан бүрхүүлтэй байх, цас ахиу орсон нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна.

http://dorgio.mn/p/108821

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.