
Байгалийн энэ гамшигт үзэгдэл болж байгаа нутагт нийт 41 сая хүн амьдарч байна.
Оклахамо мужийн эрх баригчид мужийнхаа бүхий л районд "үхлийн аюултай нөхцөл” байдал зарлан иргэдэд анхааруулж байна.
Мужийн амбан захирагч Мэри Фоллин "Хар салхи, шуурга, үерийн улмаас мужийнхаа 15 тойрогт онц байдал зарлалаа” гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ гамшгийн аюулыг арилгах, нэрвэгдэгсдэд туслахад зориулан тусламж үзүүлэхийг Холбооны засгийн газраас хүсчээ.
Модыг үндсээр нь булга татан замдаа таарсан машин, байшин барилгыг хэдэн метр газарт хөөргөн шидэж байгаа хар салхи удалгүй Небраска, Айова мужийн нутагт орно гэж цаг уурчид анхааруулж байна. Эх сурвалж: www.assa.mn
Сэтгэгдэл