Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Ховд, Говь-Алтайн хойд, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 4-9 хэм, Дорноговийн нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.
Сэтгэгдэл