Москвад хүчтэй цасан шуурга үргэлжилж байна


ОХУ-ын нийслэл хотод хүчтэй цасан шуурга шуурч, замын хөдөлгөөнд саад учруулж, олон тооны нислэг хүлээгдээд байна.

Цасан шуурга мягмар гарагт эхэлсэн цасан шуурга үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Москва хотын гудмаар аль хэдийн цас цэвэрлэх анжис болон ачааны  машинууд ажилдаа гарчээ.

Мэдээллийн хэрэгслээр, хүчтэй цасан шуурганы улмаас Москваг чиглэсэн олон тооны нислэг хойшлогдож, зарим нь цуцлагдсан тухай мэдээлж байна.

Нийслэл хотыг нөмөрсөн цасан шуурга Оросын баруун зүгийн нутгуудаар  мөн дайран өнгөрчээ.

Хүчтэй цасан шуурга өнгөрөгч сарын сүүлээр тохиосон "улирлаа олоогүй” дулаан цаг ууртай холбоотой аж.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.