Жилд 39 мянган согтуу жолооч эрхээ хасуулдаг


 

Жилд 39 мянган согтуу жолооч эрхээ хасуулдаг

 

Одоо цагт согтуугаар жолооны ард суух "тэнэг" цөөрсөн гэдэг. Гэвч согтуу жолоочийн тоо буурахгүй л байна. 

 

ТЦА-ны мэдээллээр алба хаагчид өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

Долоо хоног бүр 80-100 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон саатуулагддаг байна. Тэгвэл нэг жилийн хугацаанд 39 мянган жолооч согтуугаар жолооны ард сууж эрхээ хасуулжээ. 

 

Тухайлбал 2019.08.29-ний өдрийн 04 цаг 24 минутын орчим СБД-н 1 дүгээр хороо Сөүлийн гудамж, "Өгөөж” ХХК-ийн урд замд Toyota Prius автомашины жолооч Б нь Hyundai Porter маркийн  Ч жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 23 настай, эрэгтэй Б, зорчигч 28 настай, эрэгтэй Д, 27 настай, эрэгтэй М, 24 настай, эрэгтэй П  нарын 4 хүн гэмтсэн осол бүртгэгдсэн байна.

 

Уг хоёр автомашины жолооч Б болон Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож яваад осол гаргаж дөрвөн хүн гэмтжээ. 

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг сайн дураараа "амиа хорлох" гэж буй үйлдэл юм. Үүнийг ухамсарлаж амьдралдаа "хар" толбогүй, амь насандаа хайртай амьдаръя.

 

Г.Сүрэн

shuud.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.