Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчилж, Цагаан ордонд зочилсон өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөниийлөгч В.Путинтай утсаар ярьж Сибирьт гарч буй түймрийг унтраахад тусламж үзүүлэх саналыг тавьсан юм. Тухайн үед Путин туслах санал тавьсанд нь талархлаа илэрхийлээд хэрвээ шаардлагатай бол АНУ-ын тусламжийг авахаа илэрхийлж байв.
Тэгвэл энэ талаар ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын Эдийн Засгийн Чуулганы үеэр хөтлөгчийн асуусан асуултад Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ийн хариулжээ.
Хөтлөгч: ”Монгол улсын ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. Таныг Вашингтонд байх үед ерөнхийлөгч Трамп ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан. Та Трампыг утсаар яриулах зүйл хийсэн үү?” хэмээн асуужээ. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ”Том гүрнүүдийн хооронд ойлголцдоггүй зүйлс байдаг юм шиг байна. Бид нэг дэлхий дээр амьдардаг тул Сибирь бол дэлхийн уушиг. Уушиг шатаж байхад та ОХУ-ын Ерөнхийлөгч рүү утасдаад санаа зовж байгаагаа илэрхийлэхийг хүссэн. Ийм л үг хэлсэн”гэлээ.
Сэтгэгдэл