Ж.Батзандан: Шинэ нам УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа


ШИНЭ намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг хэлэлцэж байна.

Ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардана. Тиймээс Ард нийтийн санал асуулгатай хамтатган УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг ШИНЭ нам дэмжиж байна. Хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараах асуудалд 15 гишүүн гарын үсэг зурж байсан. Одоо УИХ-ын ээлжит бус сонгуулиа хийж, МАНАН, мафиас нэг мөсөн салах уу, үгүй юу гэдэг дээр УИХ-ын гишүүд зогсож байна" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Болд “Ээлжит бус сонгуулийг ярихдаа буруу өнцгөөс ярьж байгаад харамсаж байна. Засгийн газартай тооцоо хийх, УИХ-д байгаа зарим намуудтай тооцоо хийх өнгөцөөс асуудалд хандаж байгаад харамсаж байна” гэлээ.

Ж.Бат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.