БНХАУ-ын иргэдийг алт угаасан хэргээр шалгаж байна


Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд өчигдөр /2019.09.30/ химийн бодис илэрлээ гэсэн дуудлага мэдээлэл 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Энэ дагуу шалгахад тухайн байранд түр оршин суугаа хаягтай БНХАУ-ын долоон иргэн мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж, алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Тус хэргийг Цагдаагийн байгууллага  шалгаж байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.