Аравдугаар сарын 18-ны 12:00 цагийн үед "Хуурамч дэвсгэрт илэрлээ” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, Баянзүрх тооцооны төвд "Жавхлант дестребюшин” ХХК-ийн нярав "Хаан банк”-нд орлого тушааж байх явцад нь хуурамч 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт илэрсэн байна. Уг хэргийг эд мөрийн баримтаар хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж, мөрдөн шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл