“Toyota” зогсоолд автоматаар зогсдог автомашин танилцуулжээ


Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota” компани аюулгүй байдлын шинэ тоног төхөөрөмжүүдтэй, зогсоолд автоматаар зогсох чадвартай шинэ автомашинаа танилцуулжээ.

Шинэ загварын "Yaris” автомашин камерууд болон мэдрэгчүүдийнхээ тусламжтайгаар ойролцоох тээврийн хэрэгслүүд, явган зорчигчдыг таньж, мөргөхөөс сэргийлэхийн тулд тоормозыг ажиллуулдаг бөгөөд уг үйлдлийг хийхийн өмнө жолоочид анхааруулдаг байна.

Мөн энэхүү автомашинд зогсоолд автоматаар зогсдогдэлхийн анхнысистемийг суурилуулжээ. Ингэснээр жолооч зогсоолын байршлыг тохируулсан үед камерууд тээврийн хэрэгслийн байрлалыг тооцоолж, заасан байршилд очихыг зааварладаг ажээ. "Yaris” ирэх оны хоёрдугаар сараас Японд худалдаалагдаж эхлэх гэнэ.

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.