Ардчилсан намын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Багануурт олон жил амьдарч, хөлөө олоод, Багануур ХХК-ыг эзэмшин ажиллуулж, ихээхэн хэмжээний ашиг олсон бөгөөд өнгөрсөн сонгуульд намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон түүхтэй.
Тэгвэл тэрбээр ирэх зургадугаар сард болох 2016 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр болжээ. Ихэнх тохиолдолд уугуул тойрогтоо ажил хийгээгүй тэндээ нэр дэвшээд гарахааргүй нөхөд урвадаг. Уг нь түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймаг гэдэг. Гэхдээ тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн хөгжин дэвжсэн Багануур дүүрэгт "хайртай, дуртай хөгжүүлнэ” хэмээн өнгөрсөн дөрвөн жилд ярьсаар л байв.
Өнгөрсөн 2014 онд БНН-ын дарга Б.Жаргалсайхан Төрийн ордонд парламентад суудалгүй намын хуралд оролцож байхдаа "Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул байсан. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн, тэр нөхөр чинь. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ. АН баарны эзэнтэй ёс суртахууны хариуцлага тооцож намаасаа хөөж явуул. Намдаа яах гэж ийм большевикүүдийг шингээж байдаг юм" гэж нүүрэн дээр нь шударга хэлж байв. Тендэр хамдаг болох нь ч мөн үнэний ортой.
Тодруулбал Д.Эрдэнэбат 1967-1977 онд Зүүнхараа сумын 1-р арван жилийн сургууль, 1977-1983 онд ОХУ-ын Эрхүү хотын Полтехникийн дээд сургууль төгссөн. "Авто-инженер, механикч” мэргэжилтэй, Багануурын нүүрсний уурхайд засварчин, механикч, авто хүнд механизмийн хэсгийн даргаар ажиллаж байсан аж. Харин 1993-1999 онд "Ноён” ХХКомпаний захирал, 1999-2000 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2000 оноос "Ноён” группын ерөнхий захирал, 2008 оноос Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан түүхтэй. Тйимээс Багануурт очих ёстой тендэр авах нь түүнд тийм ч хэцүү ажил биш.
Баганууртай салшгүй холбоотой, амьдралаа холбосон, Багануур дүүрэг түүнийг УИХ-ын гишүүн болгосон гэж хэлж болно. Ингэсэн байтал тэрбээр Сэлэнгэ аймагт нэр дэвших болсон шалтгаан нь гэвэл өнгөрсөн хугацаанд түүнд сайд, намын бүлгийн дарга зэрэг томоохон албыг өгч нэлээд бялуу хүртээсэн АН-ын бодлого гэнэ. Мөн дальмаар нь Ж.Эрдэнэбаттай андууруулж, санал хуваах арга. Учир нь МАН-ын Ж.Эрдэнэбат гэдэг нөхөр Сэлэнгэдээ бас "босоо ажээ.
Үүнээс гадна хамгийн гол нэг том шалтгаан бий. Тодруулбал Сэлэнгэд босоо бас тэндээсээ нэр дэвшиж, ногоон гэрлээр гардаг АН-ын гишүүн бол өнгөрсөн хугацаанд С.Баярцогт байлаа. Байлаа гэдэг нь Оюунтолгойн гэрээг буруу хийж, эдийн засгийн хямрал үүсгэсэн бөгөөд оффшорт ихээхэн хэмжээний хаанаас олсон нь тодохойгүй мөнгө нуусан гээд хамаг булхиа нь илэрсэн түүүнийг Сэлэнгийнхэн энэ удаа дэмжихгүй байх магадлал өндөр.
Тиймдээ ч С.Баярцогт унавал Д.Эрдэнэбат төрөлх нутаг хайртай Сэлэнгээ хөгжүүлнэ хэмээн "чичирч” байгаад гараад ирэх боломжтой гэж үзээд, Сэлэнгэд С.Баярцогтын запас болгож энэ удаа нэр дэвшүүлэхээр шийдсэн байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл ямар нэг аргаар иргэдийн саналыг Ардчилсан нам руу эргүүлэх гэсэн АН-ын эцсийн арга явагдаад байна. Тэгээд ч Сэлэнгэд АН-аас С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар дэвших бол МАН-аас Ж.Эрдэнэбат, "The Bull"-ын сүлжээ рестораны эзэн Н.Оюундарь нар нэр дэвших юм байна.
Мөн эсрэг намаас нь Ж.Эрдэнэбат нэр дэвшиж байгаа тул Д.Эрдэнэбат ижил нэртэй нэр дэвшигчдийг ашиглаж, ижил нэрнүүдийн дунд иргэдийг ингэж төөрөгдүүлэх санаархал байх нь байна.
Н.Ганаа
dorgio.mn
Сэтгэгдэл