Үзэгчдийг байлдан дагуулж байгаа 37-р Точка олон ангит кинонд Тогосоогийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Хулан өдгөө СУИС-ийн төгсөх курсын оюутан юм.
Тэрбээр эмч болгох гэсэн ээжийнхээ чин хүслээс зөрүүдлэн байж жүжигчин мэргэжлийг сонгосжээ. Оюутан байх хугацаандаа кинонд тоглоно гэдэг азтай зүйл. Энэхүү азын эзэн Б.Хулан "Би их уйланхай л даа. Харин энэ кинонд оролцож, тоглосноороо хүний үгийг авдаг, хүнийг сонсож, ойлгодог болсон. Ер нь маш их сэтгэлийн хаттай болсон шүү. Амьдралд гарсан өөрчлөлт гэвэл хүмүүс мэр сэр таньдаг болсон юм уу даа" хэмээн 37-р Точкад тоглосны дараа өөртөө гарсан өөрчлөлтөө ийн хуучилжээ.
Сэтгэгдэл